Гайхна гайхах нь гайхалтай. Эргээд л бодсоор л. Шалтгаан нь зөвхөн залхуурал. Худлаа ухаантай царайлж бодож хэвтэх гэсэн арга. Хөдлөхгүй хэвтэж хүчээ гуниг гутралд зарцуулах. Гэтэл хүснэ ямар нэг юмыг магад бүх юмыг. Үгүй хүсэх биш хүсэл өөр үнэртэй. Энэ магадгүй бодол, айдас. Зовохоос, өлсөхөөс айх. Хүслийн араас хөөцөлдөх чирэгдэх, айдаст ёвруулж түлхүүлж урагшлах ялгаатай . Золиг.
Мөрөөдөл өгөөч гэж бурхнаас гуйдаг байв. Мөрөөдөл штэ хоосон, барьцгүй, жаргалттай төсөөлөл төдий. Юуг ч яаж ч ирээдүйд тохож, оюун санаандаа бий болгож болмоор. Гэтэл нандин мөрөөдөл утга нэхэж бурханд хандах гэж. Хүсснээрээ ирээдүйгээ бүтээ үргэлжлүүл зорь тэмц бахарх илүүрх хийсэн зүйлсийнхээ шимэнд согтуурх... бла бла. Юу ч гэж хэлж ярьж бас бодож болно. Тэгээд яав ниаграгийн хүрхрээн дор зогсож, дубайн цамхаг дээрээс шүхрээр бууж, гималайн оргилоос тэнгэрийг шүргэж, байгаль нуурын ёроолд тулж, дэлхийг тэнгэрийн цаанаас харж, сарны харанхуйд зогсож, хэн нэгний амийг аварч, үр хүүхдээ тоглож инээхийг харан зогсох хийх юм зөндөө л байнаштээ. Одоо бос л доо.